"Баганат өргөө" хотхоны байрыг худалдана гэж 57 иргэнийг 6,5 тэрбумаар хохироожээ

Хуваалцах:
"Баганат өргөө" хотхоны байрыг худалдана гэж 57 иргэнийг 6,5 тэрбумаар хохироожээ

Прокурорын байгууллага наймдугаар сарын 3-7-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,778 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан ба энэ хугацаанд 1382 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс хэрэг бүртгэлтийн 730 хэрэг шинээр нээж, 314 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, Б.Ц нь нэр бүхий 57 хохирогчтой Баганат өргөө хотхоны байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 6.5 тэрбум төгрөгийг “Гео Канон төв” ХХК-ийн Хаан банкны тоот дансаар болон бартераар бусад эд хөрөнгөөр тооцон авч, гэрээгээр халхавчлан, бусдыг хуурч, нийт 6.5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалт (Залилах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх