"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

Хуваалцах:
"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давалгааг өрнүүлж Олимпийн гүүр, төв номын сангийн орчмын угааж байсан. Өнөөдөр 200 гаруй сайн дурын залуус нийслэлийн хот тохижилтын газрын ажилтнуудтай  хамтран Сүхбаатарын талбайг угааж, цэвэрлэлээ.

"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

Аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн оффис, үйлчилгээний газрын гаднах болон ойр орчмын 50 метр доторх явган хүний зам, нийтийн талбайгаа угааж цэвэрлэн, хотын соёлыг түгээх уриалга гэдгийг сайн дурын залуус хэлж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 63 дугаар тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр хэсгийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг  уриаллаа.  “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаа энэ зуны турш үргэлжлэх юм. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх