Г.Дамдинням: ОХУ-аас буцаж явна. ШТС-ууд руу хангалт хийж эхэлсэн

Хуваалцах:
Г.Дамдинням: ОХУ-аас буцаж явна. ШТС-ууд руу хангалт хийж эхэлсэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайдын  өгсөн үүргийн дагуу ОХУ-д албан томилолтоор ажилласан билээ.

Тэгвэл тэрбээр "ОХУ-аас буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм. Араас нь өнөөдөр орж ирэх 42 вагон буюу 2520 тонн ирж явна.

Өнөөдрөөс шатахуун түгээнх станцууд руу хангалт хийж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна. Маргаашаас Улаанбаатарт түр хугацаагаар мөрдсөн 50К, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалтыг цуцална" гэлээ.

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх