Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгох эсэхийг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хуваалцах:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгох эсэхийг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан өчигдөр болж, төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны саналаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2031 он)-ний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэж байна. Ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо. Сануулахад, ГБХНХ-ын сайд Т.Аубакир өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж 950 мянган төгрөгт хүргэх тооцоо хийж буй талаар ярьж байсан юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх