
Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.
Хэрэв уг бүтээгдэхүүнийг худалдан авсан бол хэрэглэхгүй байх, худалдаалж буй газарт нь буцаах арга хэмжээ авахыг зөвлөв.
Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис тул бүтээгдэхүүний нэр, брэнд, цувралын дугаарыг сайтар шалгаж хэрэглэнэ үү хэмээн анхаарууллаа.




