COP17: Олон нийтэд зориулсан Ногоон бүс өнөөдөр нээлтээ хийнэ

Хуваалцах:
COP17: Олон нийтэд зориулсан Ногоон бүс өнөөдөр нээлтээ хийнэ

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын XYII Бага хурал өчигдөр албан ёсоор эхэлсэн. Өнөөдөр буюу хурлын хоёрдахь өдөр олон нийтэд зориулсан "Ногоон бүс" нээлтээ хийнэ. Тодруулбал, COP17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой. Нээлтийн хүрээнд морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолтууд толилуулна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх