Нарантуулын замыг өнөөдөр, Дүнжингаравын замыг маргааш түр нээнэ

Хуваалцах:
Нарантуулын замыг өнөөдөр, Дүнжингаравын замыг маргааш түр нээнэ

COP17 Бага хурлын хөтөлбөртэй уялдуулан энэ сарын 22, 23-нд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээхээр болжээ. Тодруулбал, бямба гарагт Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээх бол ням гарагт Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ.

Дээрх замыг даваа гарагийн  өглөө 07.00 цагт дахин хаах тул иргэд, жолооч та бүхэн зорчих чиглэлээ төлөвлөн хөдөлгөөнд оролцохыг ТЦА, ЗХУТ-өөс санууллаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх