Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Хуваалцах:
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр товлосон.  Тодруулбал, түүний хувьд 2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээсэн хэрэгт холбогдоод буй.

Тэгвэл шүүх хуралдааны үеэр Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцлээ. Тодруулбал, Б.Эрдэнэсүх шинээр өмгөөлөгч авсан ба тухайн өмгөөлөгч нь хавсаст хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлэв. Шүүх бүрэлдэхүүн эл саналыг хүлээн авч, шүүх хурлыг хойшлууллаа. 

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх