
Сүйрэл дагуулсан үерийн улмаас Балбад амиа алдсан хүмүүсийн тоо 359 болж нэмэгдсэний зэрэгцээ гадаадын олон зуун жуулчид, мөргөлчид сураггүй алга болоод байна. Энэ сарын 26-ны өдөр Балба-Хятадын хилийн бүсэд гэнэт их үер буусны улмаас газрын хөрс нурж, байшин барилга, зам гүүрүүд болон дэд бүтцийн бусад байгууламжууд эвдрэн сүйджээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Балбад 359 хүн, Хятадын Төвөдөд 3 хүн амиа алдаж, хоёр улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй хүн сураггүй алга болоод байгаагийн олонх нь гадаадын иргэд юм. Төвөдөд гэхэд 558 хүн сураггүй алга болсны дотор гадаадын 260 иргэн байна. Жуулчид болон мөргөлчид Балбаар дамжин Төвөд дэх Кайлаш уул руу явж байжээ. Аврах албаныхан тэднийг хайсаар байгаа бөгөөд зам гүүрүүд эвдрэн сүйрснээс гадна эгц цавчим уулс нь эрэн хайх, аврах ажиллагааг ихээхэн хүндрүүлж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу