Японы Гадаад хэргийн сайд Т.Мотеги Монгол Улсад айлчилна

Хуваалцах:
Японы Гадаад хэргийн сайд Т.Мотеги Монгол Улсад айлчилна

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү наймдугаар сарын 29-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Туркменистан, Словак, Австри, Монгол улсуудад айлчилна.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр дөрвөн улсын Гадаад хэргийн сайд нар болон засгийн газрын өндөр тушаалтнуудтай уулзана. Мөн Словак улсад болох Вишеградын бүлгийн (V4) улсуудын ба Япон улсын Гадаад хэргийн сайд нарын YIII  уулзалтад оролцоно.   Олон улсын нөхцөл байдал улам бүр хүндэрч буй энэ үед сайд Мотеги "Чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг" (FOIP)-ийн шинэчлэгдсэн үзэл баримтлалд тулгуурласан, хууль дээдлэх ёсонд суурилсан чөлөөт бөгөөд нээлттэй олон улсын дэг журмыг бэхжүүлэх чиглэлд эдгээр улстай цаашид стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ дахин нотлох болно.

Түүнчлэн дээрх улс оронд болох уулзалтын үеэр сайд Мотэги Япон улсын давуу талыг ашиглан эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцоно.

Сайд Мотеги Тошимицү есдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх