Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт хөвчөөс дөрвөн баавгай орж иржээ

Хуваалцах:
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт хөвчөөс дөрвөн баавгай орж иржээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг, сумын төвөөс баруун тийш Хараат хэмээх газарт өчигдөр буюу наймдугаар сарын 31-ны өдөр хөвчөөс дөрвөн баавгай орж иржээ. Нутгийн иргэд баавгайг тээврийн хэрэгслээр туун ойролцоох хөвч рүү оруулсан байна.

Баян-Уул сум нь Дорнод аймгийн ойн сангийн 80 хувийг бүрдүүлдэг, өтгөн ой хөвч бүхий нутаг юм. Ойн зэрлэг амьтад тал руу дайжиж буй энэ үед Дорнод, Хэнтий аймгийн хойд нутгийн иргэд болон аялж зугаалж яваа иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх