Тагнуулын байгууллагаас философич С.Молор-Эрдэнийг саатуулжээ

Хуваалцах:
Тагнуулын байгууллагаас философич  С.Молор-Эрдэнийг саатуулжээ

Философич С.Молор-Эрдэнийг холбогдох газраас шалгаж эхэлсэн. Түүнийг үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж Хууль зүйн сайд үзэж байгаагаа ил тод илэрхийлсэн. Шалгаж эхэлсний дагуу С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өнөөдөр саатуулсан байна.

С.Молор-Эрдэнэ “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлсэн, эргэлзээ төрүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд ил тод ярьдаг. Нөгөөтэйгүүр, багш хүн ийм зүйлийг ярьж буй нь зохисгүй тухай шүүмжлэл нийгэмд өрнөсөн.  Ташрамд, С.Молор-Эрдэнэ ИЗНН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор ил тод мэдэгдсэн юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх