Цагдаагийн биед халдаж, эд хогшил эвдэлсэн Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Хуваалцах:
Цагдаагийн биед халдаж, эд хогшил эвдэлсэн Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн наймдугаар сарын 8-нд болсон "The HU" хамтлагийн тоглолтын дараа тус хүрээлэнгийн тоглолт, үйл ажиллагаа хариуцсан захирал, дуучин A COOL буюу Б.Анхбаяр нь шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан билээ.

Даргын ажлаа аваад удаагүй байхдаа ийнхүү авирласан үйлдэлд нь  Б.Анхбаярыг "Хууль сахиулагчийг эсэргүүцэх" буюу Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн дагуу зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ. Улмаар түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна.

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх