
Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-д Монгол Улсыг төлөөлөн оролцож буй тамирчид өнөөдөр амжилттай өрсөлдөж, медалийн буухиагаа үргэлжлүүллээ.Тухайлбал, ази, дэлхийн аварга Б.Ганзориг 145 метрийн “Кугдо бай” төрөлд алтан медаль, турк харваа 70 метрийн “Пута бай” төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Мөн аймгийн мэргэн, спортын мастер С.Ариунбат 145 метрийн “Кугдо бай” төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын харваачдын амжилтыг ахиуллаа. Түүнчлэн “Зоос шүүрэх” спортын төрөлд Байболат Акылбек гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон бол Хабсагай бөхийн төрөлд аймгийн арслан М.Баасанжав хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар дөрвөн алт, дөрвөн мөнгө, 16 хүрэл, нийт 24 медаль хүртээд байна.




