8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар агаарын чанарын автомат станц суурилуулж дуусчээ

Хуваалцах:
8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар агаарын чанарын автомат станц суурилуулж дуусчээ

Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулж, дуусжээ. Тодруулбал, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн тус төслийг 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна. Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдэж байгаа аж.Өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шинжилгээ хийдэг байсан бол энэ удаад иргэд агаарын чанарын урьдчилсан мэдээг авдаг болж байгаа аж. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх