Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гарсан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн гуравт заасан “Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” гэж үзжээ. Тэгвэл Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцсон байна.