Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр түр хаана

Хуваалцах:
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр түр хаана

Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоолыг өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны 06:00-11:00 цагийн хооронд хаана. Үүнтэй холбоотойгоор тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно. Тодруулбал, дараах таван чиглэлийн автобус Сүхбаатарын талбайн урд зогсоолд зогсоно. Үүнд:

  • Х:19 – Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ
  • М:3 – Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • М:1Б – Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Ч:78 – Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Ч:30 – Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол

Иймд дээрх чиглэлээр зорчих иргэд автобусны зогсоолын өөрчлөлтийг анхаарч, зорчих чиглэлээ сонгохыг Нийтийн тээврийн бодлогын газар зөвлөж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх