Ховд аймгийн нутаг дэвсгэрт болсон авто ослоос Изриаль улсын хоёр иргэн азаар амьд гарчээ.Тодруулбал, есдүгээр сарын 7-ны 14:30 минутад Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт Lexus 470 маркийн автомашин осолдсон байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Холбогдох албаныхан ослын газарт очиход Изриаль улсын иргэн 28 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй нар Хяргас нуураар аялаад Улаанбаатар хот руу буцаж явахдаа Манхан сумын чиглэлд осолдсон байна. Гадаад иргэд бэртэл гэмтэлгүй, биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Тэд замаас машинтайгаа 50 метр орчим шидэгдсэн ч суудлын бүс нь тэднийг аварчээ.