
Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар асан Н.Тавинбэхийг бусадтай бүлэглэн Монгол Улсад хийж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалган, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн боловч прокурор шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.




