
Боловсролын сайд Л.Энх-Амгалан төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Хотхоны бага сургууль, цэцэрлэгүүд дээр хувийн ямар байгууллага санхүүжилт аваад байгааг шүүж үзэж байна. Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кинг" гэдэг сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ тэр хуучин файл байсан. Тэр сургууль татгалзсан одоо тэр сургуультай хамтарч ажиллахгүй.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байна. Нэг төрөөс нэг ч төгрөг аваагүй байж яригдаж байхад нөгөөх нь Ардчилсан намын дарга, ТЭСО-гын хоёр цэцэрлэг 1.3 тэрбум төгрөгийг төрөөс аваад явж байна. Энэ одоо шударга ёс юм уу!
Өчигдөр Л.Гантөмөр хувийн сургууль, цэцэрлэгүүдэд санхүүжилт олгох нь буруу гэдэг ярилцлага өгч байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгөөд байгааг мэдэхгүй. Өөрийнхөн хамаарал бүхий Глобал сургууль төрөөс санхүүжилт аваад явж л байна" гэлээ.




