Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамжтай болно

Хуваалцах:
Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамжтай болно

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн XXXYI, XXYI хорооны нутаг дэвсгэрээс Гачууртын зам хүртэлх 6.8 км авто замыг Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж болгох тухай асуудлыг хэлэлцсэн. Төлөөлөгчдийн саналыг үндэслэн тухайн гудамжны нэршил болон байршлыг дахин судалж, дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэг буюу COP17-ын талбайн хойд хэсгээр байршиж байгаа гудамжийг Ю.Цэдэнбал агсны нэрэмжит гудамж болгоё гэсэн саналыг танилцууллаа.

Танилцуулгадаа энэ орчмыг тохижуулах тухай асуудлыг хөндлөө.

Тэгэхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөг 2014 онд баталсан. Тухайн баталсан төлөвлөгөөний дагуу нийт 973 га талбайн 85 хувьд нь ногоон байгууламж, 15 хувьд нь тохижилт хийх төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөө одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Тэгэхээр одоо хийсэн тохижилтын ажил, мөн COP17-ын хүрээнд хийсэн 40 га талбайн тохижилтын ажлыг нийлүүлбэл, нийт газар нутагтайгаа харьцуулбал манай талбайд дахин тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх боломжгүй болсон. Бид дахин энэ газар дээр цемент цутгаж болохгүй гэх байр суурийг илэрхийллээ. 

Улмаар төлөөлөгчдийн 58.1 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх