Өнөөдөр Автомашингүй өдөр

Хуваалцах:
Өнөөдөр Автомашингүй өдөр

Өнөөдөр буюу есдүгээр сарын 26 Автомашингүй өдөр. Нийслэлд жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог билээ.

Энэ өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд

-Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл,

-Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж,

-Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар,

-Цаг уурын уулзвараас Төрийн ордон,

-Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн тус арга хэмжээний өдөр нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн замналд түр хугацааны өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх