АТГ: Х.Нямбаатарыг яллагдагчаар татан, эрүүгийн хэрэгт шалгаж байна

Хуваалцах:
АТГ: Х.Нямбаатарыг яллагдагчаар татан, эрүүгийн хэрэгт шалгаж байна

АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Ташрамд, Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар зам төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг эхнэрийнхээ компанийн дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг угаасан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг цагдан хорьсон ч сарын өмнө суллаж, хилийн хориг тавьсан юм. Тэгвэл прокуророос Т.Даваадалайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх