Хилээр 700 кг орчим бөхөнгийн эвэр нэвтрүүлэхийг завджээ

Хуваалцах:
Хилээр 700 кг орчим бөхөнгийн эвэр нэвтрүүлэхийг завджээ

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ОХУ-аас Монгол Улсын хилээр 3260 ширхэг буюу 700 орчим кг зэрлэг бөхөнгийн эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ. Уг хэргийг хил, гаалийн байгууллагатай хамтран шалгаж байгаа бөгөөд холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Зэрлэг бөхөнгийн эвэр нь олон улсын хэмжээнд хууль бус худалдааны эрэлттэй бүтээгдэхүүний нэгт тооцогддог. Ялангуяа уламжлалт эмчилгээний зах зээлийн эрэлтээс шалтгаалан бөхөнгийн эвэр хууль бусаар хил дамнан тээвэрлэгддэг байна. Төв болон Дундад Азийн бүс нутгаас, тэр дундаа Монгол, Казахстан, Узбекистан зэрэг улсаас бөхөнгийн эвэр зүүн болон зүүн өмнөд Азийн зах зээлд хүрдэг бөгөөд энэ төрлийн хууль бус худалдаа зохион байгуулалттайгаар явдаг байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх