Ургац хураалтад зориулж, 2300 тонн дизель түлш нөөцөлнө

Хуваалцах:
Ургац хураалтад зориулж, 2300 тонн дизель түлш нөөцөлнө

Ургац хураалтын үеийн шатахууны хангамжийг тогтворжуулах хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулжээ. Одоогоор 350 тонн дизель түлшийг татан авч, нөөцөлсөн байна. Мөн 1000 тонн дизель түлшийг литрийг нь 4960 төгрөгөөр нийлүүлэхээр нэг шатахуун импортлогч аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан байна. Үүний хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалагч 83 иргэн, аж ахуйн нэгжид 130 тонн түлш олгожээ. Дотоодын үйлдвэрлэл, хүнсний хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх