Автоамашинтай иргэд өнөөдөр 10.00 цагаас эхлэн төв замд жагсал цуглаан зохион байгуулж, шатахууны хомсдол, замын түгжрэлийг эсэргүүцэн жагссан юм.
Цуглаан эцэстээ нийслэлийн төв замыг хааж, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг гацаасан. Иргэд амьдрал хэцүү байгааг, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаныг шүүмжилж, шатахууны хомсдол, автомашины түгжрэлээс үүдэн зам дээр амьдарч, зээлээс зээлийн хооронд амь зууж байгаагаа хэлж, төр, засагт дуу хоолойгоо хүргэхийг хүсч байлаа. Цуглаанаас хэвлэлийнхэн сурвалжилга хүргэх үеэр нэгэн залуу байр сууриа илэрхийлж, бухимдлаа илэрхийлэхдээ "Монгол хаан" брэндийн малгай өмссөн байсан. Гэтэл уг цуглааныг Херо Б.Баатрыг зохион байгуулсан гэж үзэж, баривчлан саатуулахаар АТГ хөдөлсөн гэдэг мэдээлэл байна.
Энэ талаар Херо Баатар 15 давхрын ажлын байрнаасаа дөнгөж сая буюу 21.00 цагт мэдэгдсэн бөгөөд жагсаал цуглаанд ямар ч хамааралгүй хүнийг холбогдуулж буй нь цэвэр улс төр гэлээ. Херо Б.Баатарын 15 давхрын ажлын байранд УИХ-ын гишүүн асан Г.Уянга нөхрийн хамт мөн Б.Баатарын найз нөхөд цугларсан байна.