
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасах шийтгэл оногдуулсан байдаг. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгасан бөгөөд шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон юм.
Ингэхдээ Л.Бямбасүрэн 120 саяын 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж, 13 жилийн хорих ял оноосон байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Л.Бямбасүрэнгийн гомдлыг хэлэлцэж, 13 жилийн хорих ял болон нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хорих шийтгэлийг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.




