“Голомт плаза”-д гарсан гал түймрээс гурван ажилтныг эсэн мэнд гаргаж, галыг бүрэн унтраажээ

Хуваалцах:
“Голомт плаза”-д гарсан гал түймрээс гурван ажилтныг эсэн мэнд гаргаж, галыг бүрэн унтраажээ

Сүхбаатар дүүргийн  I хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр барьж байгаа барилгад аравдугаар сарын 9-ний  23:48 цагт гарсан гал түймрийг 00:10 цагт цурамд оруулж, 10-ны өдрийн 04:41 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Алба хаагчид тухайн барилгад байсан гурван ажилтанг эсэн мэнд гаргаж, дээврийн хэсэгт гал түймэр гарч байсныг шуурхай ажиллаж, унтраах ажиллагааг зохион байгуулав.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтооно” хэмээн ОБЕГ-аас мэдээллээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх