"Дэнс” сайтын эрхлэгч A.Шинэбаярыг урд шөнө 48 цагийн хугацаатай баривчилжээ

Хуваалцах:
"Дэнс” сайтын эрхлэгч A.Шинэбаярыг урд шөнө 48 цагийн хугацаатай баривчилжээ

"Дэнс” сайтын эрхлэгч A.Шинэбаярыг урд шөнө Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг дарамталж, ажлын байр байгуулах, тоног төхөөрөмж авах мөнгө нэхэж, нэгэн эрхэмд Хөдөлмөрийн баатар цол олгохыг тулгаж, Ерөнхийлөгчтэй уулзуулахыг удаа дараа шаардсан гээд таван шаардлага тавьсан талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга  Ц.Ганзориг өчигдэр мэдэгдсэн юм. Энэ үеэрээ А.Шинэбаярыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж байв. А.Шинэбаяр, Ц.Ганзориг нар өчигдөр ээлж дараалан мэдээлэл хийж, тайлбар өгсөн. Харин урд шөнө А.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай саатуулсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх