Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага өнөөдөр бүртгэгдлээ. Нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай бүлгийн таван алба хаагч хоёр автомашинтай, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч нэг автомашинтай, Хан -Уул дүүргийн цагдаагийн газраас дөрвөн алба хаагч нэг автомашинтай эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж байна.
Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, олон нийтийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаны байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна.
-Өөрөө барих, үргээх гэж оролдохгүй,
- Шуурхай мэдээл!
- Гүйхгүй, тайван холд!
- Ойртохгүй, зураг авахгүй!
-Баавгайг бүү үргээ!
- Хоол, хогоор бүү тат!
-Харвал шуурхай мэдээл!
310005, 72720303