
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн(ҮБХИС) 105 жилийн ойн баярын хүндэтгэлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 10:30 цагт эхлэх юм байна. Энэ үеэр төв талбай дээрх автобусны зогсоолыг 06:00-13:00 цагийн хооронд хаахаар болжээ.
Иймд нийтийн тээврийн автобуснууд төв талбай дээр зогсохгүй, зам дагуух урд талын буудлаас үйлчилгээ үзүүлэхээр болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
Төв талбай дээр дараах чиглэлийн автобуснууд зогсдог байна.




