Ардчилсан нам ээлжит 4:11 цагаараа Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн бүрдүүлж, хэрхэн зарцуулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "2027 оны улсын төсөвт Оюутолгойн ногдол ашгаас гурван их наяд төгрөг оруулж ирнэ гэсэн. Энд маш олон асуултын тэмдэг үлдэж байна. Монгол Улс өнөөдөр гурван их наядыг авбал 66 хувийг эзэмшдэг Рио Тинто зургаан их наядыг авах болно. Оюутолгой компани 2026 оны ашгаасаа өгөх боломжтой юу гэдгийг асуух ёстой. Миний хувьд ногдол ашгийг урьдчилж авахыг буруушаагаагүй. Гагцхүү Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн дутагдлыг нөхөхийн тулд урьдчилж авбал буруу болно. Түүнчлэн инфляц, үнийн хөөрөгдөл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө тараах нь нэг удаагийн гал унтраах арга хэрэгсэл болно" гэлээ.























































































