Б.Баатарыг сулласан шийдвэрийг прокурор эсэргүүцэн буцаан хорих саналыг Ерөнхий шүүгч хүлээн авсангүй

Хуваалцах:
Б.Баатарыг сулласан шийдвэрийг прокурор эсэргүүцэн буцаан хорих саналыг Ерөнхий шүүгч хүлээн авсангүй

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг аравдугаар сарын 5-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байлаа. 

Харин  энэ сарын 14-ний өдөр өмгөөлөгчид цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргаж, Б.Баатарт Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, сулласан. 

Харин өнөөдөр прокурор тухайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, буцаан цагдан хорих саналыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргасан байна.  Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахаас татгалзах шийдвэр гаргажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх