Хотын даргад хоёр сарын хугацаанд 5000 гаруй гомдол ирүүлжээ

Хуваалцах:
Хотын даргад хоёр сарын хугацаанд 5000 гаруй гомдол ирүүлжээ

Нийслэлийн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах 150150 тусгай дугаар наймдугаар сарын 14-нөөс ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд ирсэн дуудлага, хүсэлтийн 89.7 хувийг шийдвэрлэжээ.

“Хотын дарга сонсож байна” буюу 150150 тусгай дугаарт өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 8373 санал, хүсэлт, гомдол ирүүлжээ. Үүний 7774 нь мессежээр, 599 нь и-мэйлээр ирсэн байна.

Нийт ирүүлсэн мэдээллийг ангилбал, 5120 нь гомдол, 2548 нь хүсэлт, 400 нь мэдээлэл, 209 нь санал аж. Тус дугаарт иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, холбогдох байгууллагад хуваарилах, шийдвэрлэх, хянах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өнөөдөр 157 байгууллагын 500 гаруй удирдлага, албан хаагчийг хамруулсан цахим сургалт зохион байгуулсан аж.

Сургалтын хүрээнд иргэдийн хүсэлтэд шуурхай хариу өгөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудын шийдвэрлэлтийн үйл явцыг сайжруулахад анхаарч байна.

Иргэд 150150 тусгай дугаарт мессежийг үнэ төлбөргүй илгээх, мөн [email protected] цахим шуудангаар холбогдож санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломжтой.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх