Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын айлчлал Финланд улсад үргэлжилнэ

Хуваалцах:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын айлчлал Финланд улсад үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хиж буй төрийн айлчлал энэ сарын 19-22-ны хооронд үргэлжилнэ. Түүний айлчлал улмаар энэ сарын 22-24-ны хооронд Бүгд Найрамдах Финланд улсад үргэлжилнэ. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана. Хоёр тал Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Төрийн айлчлалын үеэр Хельсинки хотноо Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилуулж, Монгол-Финландын бизнес форумыг зохион байгуулна. Хоёр улс 1963 оны долоодугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй бөгөөд Финланд Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх