Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоол
- Албан татвар төлөх хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 600 МВт-ын цахилгаан станцын хоёрдугаар үе шатны 300 МВт-ын төсөл,
- УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- УИХ-ын гишүүн Ө.Шижирийн санаачлан боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2023 оны 67 дугаар тогтоол,
- Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
- УИХ-ын 2026 оны 31 дүгээр тогтоолын дагуу хийсэн судалгааны үр дүнгийн талаар,
- 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явцын талаар,
- Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх байгаа ажил, арга хэмжээний талаар,
- "100 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр" хэрэгжүүлэх талаар,
- Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар,
- Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар,
- Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын талаар хэлэлцэнэ.