
Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонх дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Засаг дарга Э.Насанбатад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд түүнийг огцруулах саналыг 22 төлөөлөгч дэмжжээ. Ингэснээр Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон бөгөөд Засаг даргыг огцруулах эсэх эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргах юм. Сануулахад, Э.Насанбат нь хуурамч диплом хболон тендерийн асуудалд нэр холбогдоод байгаа юм.





















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







