Япон улс Бангладешаас 100,000 ажилчин хүлээн авахаар тохиролцсон гэх мэдээллийг үгүйсгэжээ

Хуваалцах:
Япон улс Бангладешаас 100,000 ажилчин хүлээн авахаар тохиролцсон гэх мэдээллийг үгүйсгэжээ

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн сарын 27-нд Бангладешийн Ерөнхий сайд Тарик Рахмантай уулзсаны дараа Япон улс Бангладешаас 100 мянган ажилчин хүлээн авахаар тохиролцсон гэх цахим сүлжээн дэх мэдээллийг тус улсын Гадаад хэргийн яам үгүйсгэжээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Тошихиро Китамура өнгөрсөн сарын 29-нд "X" (хуучнаар Twitter) сүлжээндээ энэхүү мэдээллийг няцааж, "Япон-Бангладешийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийгдсэн хэлэлцүүлэгт ийм зүйл огт яригдаагүй" гэжээ.

Өнгөрсөн сарын 27-ны уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхий сайд Такаичи ирэх таван жилийн хугацаанд Японы хувийн хэвшлээс Бангладеш улсад хийх хөрөнгө оруулалтыг нэг их наяд иен (ойролцоогоор 6.7 тэрбум ам.доллар)-д хүргэх хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн уг баримт бичигт энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Бангладеш улсад 200,000 орчим ажлын байр бий болох боломжтой гэж тэмдэглэсэн байна. Гадаад хэргийн яамны тайлбарласнаар, дээрх тоо нь Японы хөрөнгө оруулалтаар Бангладеш улс дотроо бий болох ажлын байрны тоо бөгөөд Япон руу ажилчин илгээх асуудалтай ямар ч холбоогүй аж. Түүнчлэн, уг уулзалтын хүрээнд хоёр улсын хооронд солилцсон зургаан баримт бичигт  цагаачлал эсвэл ажиллах хүч илгээх асуудлыг хөндөөгүй байна. Үүний зэрэгцээ, Японы Хууль зүйн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад байгууллагууд 9, 10-р сард Бангладеш улстай "Ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлэлтийн талаарх хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зуржээ.

https://www.msn.com/en-xl/news/other/japan-denies-claim-it-agreed-to-accept-100-000-workers-from-bangladesh/ar-AA2gzhWl?ocid=hpmsn&cvid=6ae937da8fbb41cab5ad591ea6a0da1c&cvpid=3bc0f2fe16a04295b9b9c76a173c3dc7&ei=20


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих