Нийслэлийн зарим эмнэлэг маргаашаас уртасгасан цагаар ажиллана

Хуваалцах:
Нийслэлийн зарим эмнэлэг маргаашаас уртасгасан цагаар ажиллана

Томуу, томуу төст өвчний идэвхжилтэй холбоотойгоор маргаашаас буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс  нийслэлийн зарим эрүүл мэндийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж эхэлнэ. Тодруулбал,

  • Даваа-Баасан гарагт 20:00 цаг хүртэл
  • Бямба, Ням гарагт 11:00-17:00 цагийн хооронд
  • Бүх нийтийн амралтын өдрүүдэд  16:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ.

Ингэхдээ  нийслэлийн есөн дүүргийн хороодыг бүсчлэн хувааж,  бүс бүрийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн жагсаалтыг гаргажээ. 

Сүүлийн гурван жилийн тандан судалгаагаар улсын  хэмжээнд арваннэгдүгээр сарын 19-24-ний долоо хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрч байжээ. Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдсээр байна. Тухайлбал,

Арвандүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өсжээ.

Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын  хүрээнд эмнэлгүүдийн ажлын цагийн уртасгаж, амралтын өдөр ажиллуулах хуваарь гаргасан аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх