Т.Даваасамбуу


Хятад Тайванийг бүслэн цэргийн сургуулилалт явуулж эхэлжээ

hi

    Тайваний Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Хятад улс тус арлын агаарын довтолгооноос хамгаалах бүс буюу ADIZ гэж нэрлэгддэг агаарын орон зайн руу 27 байлдааны онгоц илгээжээ. Эдгээр тийрэлтэт онгоцуудын 22 нь Тайваний хоолойн гол шугамыг давсан тухай мэдээллийг олон нийтэд цацаж эхэлснээс хойш урьд өмнө байгаагүй олон онгоц нэвтэрсэн болохыг тус яамнаас өгсөн нислэгийн зурагт үзүүлэв. Лхагва гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайбэйд айлчилсныг эсэргүүцэж, Хятад улс Тайванийг тойрон цэргийн сургуулилт хийж эхлээд байгаа юм. Хятадын Батлан хамгаалах яам тус арлын эргэн тойронд агаарын болон далай тэнгисийн сургуулилалт хийж буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад Тайванийг бүсэлсэн тухай мэдээлэл гараад байна. Энэ бол туйлын өдөөн хатгасан алхам гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад асан, АНУ-ын Номхон далайн командлалын Тагнуулын нэгдсэн төвийн үйл ажиллагааны захирал асан Карл Шустер хэлэхдээ, Хятад улс зэвсэгт хүчнээ Тайванийн эрэгт ойртуулах тал дээр өмнөхөөсөө хамаагүй хол яваад байна гэвжээ. Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн арал улс БНХАУ-ын зүгээс цэргийн сүрдүүлэгтэй тулгараад буй тухайгаа онцолжээ. Долоогийн бүлгийн гишүүн Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар асуудлыг намжаахын тулд хамтарсан мэдэгдэл хийж, Хятад улс хурцадмал байдал нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж үзжээ.

Хаха 6 2 Таалагдсан 2 Гунигтай 8 Нүдний булай 14 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6