
Өнөөдрөөс БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татахаар болсон. Эхний ээлж болох 300 мянган тун вакциныг дөнгөж сая хүлээн авлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: "Зуравдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын иргэдийн нэг, хоёрдугаар тунгуудад хамруулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Долдугаар сарын 01-н гэхэд бүрэн дархлаажуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн Бээжингийн Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг шууд үйлдвэрээс нь худалдан авч байна.
Нэг ширхэг нь 15 долларын үнэтэй. Төсөв амаргүй байна. Гэхдээ ямар ч вакцины худалдан авалтад төсөв саадсан зүйл байхгүй" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-04-22 23:21:22
энэ вакцин ДЭХБ д бүртгүүлсэн үү Тэр талаар мэдээлэл алга байна