БЗС-гийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд прокурорын байгууллагатай хамтарна

Хуваалцах:
БЗС-гийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд прокурорын байгууллагатай хамтарна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзжээ. Уулзалтаар Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлээ төлөхөөс санаатай зайлсхийж, төрд хохирол учруулсан тохиолдлыг шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавьсан байна.

Мөн

  • Зээлийн гэрээний хэрэгжилтийг нягтлан шалгах,
  • Эргэн төлөлтөөс зайлсхийсэн, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, 
  • Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн арга хэмжээг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх