Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Энэ оны 04-р сарын 28-нд Монгол Улс "Гэрэгэ" бондын 369 сая ам.долларын төлбөрийг шилжүүлсэн. Үүний дараагаар Монгол Улсын вальютын нөөц 3.7 тэрбум ам.доллар болсон байна. Өөрөө хэлбэл вальютын зах зээл тогтворжсон байна. Дөрөвдүгээр сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч, цар тахалын өмнө үе буюу 2019 оны мөн үеэс 7.5 сая тонн экспорт нэмэгдсэн байна. Монгол Улс нүүрсээ биржээр арилжиж байгаа нүүрсийг тусгай гарцаар гаргах тогтоол гарсан.
Мөн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа гомдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулагдахаар болсон. Өнөөдрийн хуралдаанаар гэхэд 32 хөрөнгө оруулагчын гомдлыг танилцуулж, үүнээс хоёр гомдлыг бүрэн шийдвэрлэсэн. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой 20 гомдлыг холбогдуулж ажлын хэсэг гаргаж ажиллаж байна" гэв.