СПОРТ

Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь

Хуваалцах:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь
Зуны туршид үйл ажиллагаа явуулах 24 зуслан “Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар”-аас тусгай зөвшөөрөл авчээ. Зуслангууд нэгдүгээр ээлжийн амрагчдаа энэ сарын 8-наас эхлэн хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэдээллэснээр зусланд амрагчид өдрийн 23-25 мянган төгрөг төлөх бөгөөд нэг ээлжийг долоо хоногоор тооцож байна. Зуны турш нийт 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авч нэмэлт сургалтуудад хамруулах юм. Үүнд: - Англи хэл болон бусад тусгай хөтөлбөрт багтсан тохиолдолд 20-60 мянган төгрөгийн нэмэлт төлбөрөөр хамрагдах юм байна. Үнийн хувьд: Бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160.000 төгрөг Дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 165.000 төгрөг Ахлах ангийн хүүхэд /10,11-р анги/ 170-175.000 төгрөгөөр амрах ажээ. Энэ зун хүүхэд багачуудыг хүлээн авах зуслангуудын үнэ, байршлыг танилцуулж байна.
  1. "Нарс” зуслан
           Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь
  • Байршил: Улаанбаатараас 18 км зайд Сонгинохайрхан дүүрэгт оршдог
  • Үнэ: 000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 99096109
  • Нэмэлт сургалт: Англи хэл , бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
  • Хоол: Өдрийн 6 хоолтой
  "Нарлаг” зуслан: Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь             
  • Байршил: Улаанбаатараас 60 км зайд “Тэрэлж” цогцолборт байрладаг
  • Үнэ:000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 99083378
  • Нэмэлт сургалт: Байхгүй
  • Хоол: Өдрийн 6 хоолтой
 
  1. "Жавхлант” зуслан:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь              
  • Байршил: Улаанбаатараас 67 км зайд “Тэрэлж” цогцолборт байрладаг
  • Үнэ:000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 99096365
  • Нэмэлт сургалт: Спорт
  • Хоол: Өдрийн 4 хоолтой
  1. "Янзага” зуслан:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь       
  • Байршил: Улаанбаатараас 26 км зайд Хандгайтад байрладаг
  • Үнэ: 000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 99006703
  • Нэмэлт сургалт: Байхгүй
  • Хоол: Өдрийн 6 хоолтой
 
  1. "Сэлбэ” зуслан:
   Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь   
  • Байршил: Сүхбаатар дүүрэг Бэлхийн аманд байрладаг
  • Үнэ:000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 96056059
  • Нэмэлт сургалт: Байхгүй
  • Хоол: Өдрийн 5 хоолтой
  1. "Маргаашийн хөгжил” зуслан:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь       
  • Байршил: Улаанбаатараас 26 км зайд байрладаг
  • Үнэ: 000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 99991727
  • Нэмэлт сургалт: Байхгүй
  • Хоол: Өдрийн 6 хоолтой
 
  1. "Хайрын билэг” зуслан:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь
  • Байршил: Улаанбаатараас 40 км зайд байрладаг
  • Үнэ: 000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 95113330
  • Нэмэлт сургалт: Байхгүй
  • Хоол: ...
 
  1. "Од” зуслан:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь        
  • Байршил:Төв аймгийн Борнуур суманд байрладаг
  • Үнэ: Зөвхөн нийслэлийн асрамжийн газруудын хүүхдүүдийг хүлээн авна
  • Холбоо барих: 99116869
  • Нэмэлт сургалт:Төлөвлөгөөний дагуу сургалтаа явуулдаг
  • Хоол: Өдрийн 6 хоолтой
 
  1. "Шонхор” зуслан:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь        
  • Байршил: Улаанбаатараас 120 км зайд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байрладаг
  • Үнэ: Батлан хамгаалах яамны ажилчдын хүүхэд 140.000 төгрөг, энгийн алба хаагчийн хүүхэд 160.000 төгрөгөөр амарна. /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих утас: 99665586
  • Нэмэлт сургалт: Байхгүй
  • Хоол: Өдрийн 7 хоолтой
 
  1. “Цагаан нуга” зуслан:
Зуны туршид ажиллах зуслангуудын хуваарь      
  • Байршил:Төв аймаг, Батсүмбэр суманд байрладаг
  • Үнэ:000 төгрөг /нэг ээлжийн үнэ/
  • Холбоо барих: 99030511
  • Нэмэлт сургалт:
  • Хоол:
Зарим зуслангууд амрагч хүүхэд хүлээн авахгүй Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байгаа юм. Тухайлбал, "Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй бол Төмөр замын харъяа "Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах эсэхийг шийдвэрлээгүй, үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байна. Хувийн эмнэлгээр бөглүүлсэн эрүүл мэндийн хуудас хүчингүй !!! Амрагчдыг хүлээн авах бэлтгэлээ хангасан дээрх зуслангуудад хүүхдүүд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авах ба харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх шаардлагатай ажээ. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр уг хуудсийг бөглүүлвэл хүчингүйд тооцогдох юм байна. Зусланд амрах хүүхдүүд зарим төрлийн зайлшгүй шинжилгээг өгсөн байх шаардлагатай. Үүнд: арьс, сүрьеэ, дотор, цагаан хорхой, шээсний шинжилгээ өгөх тухай заасан бөгөөд 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай юм. Зуслангийн эрхийн бичгийг авахдаа холбогдох утсаар хаяг тодруулж, төлбөрөө бүрэн төлснөөр амралтын эрх баталгаажиж үүний дараагаар хүүхдүүд эрүүл мэндийн хуудсаа бөглүүлээд зусландаа явна. Амрагч хүүхдүүдийг нэгдсэн журмаар автобусаар авч, хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих