Монгол Улс геофолитикийн хувьд дэлхийд тэргүүлэгч ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог. ОХУ болон БНХАУ-ын хувьд сулхан эдийн засагтай Монгол Улсыг хэн хэн нь эрхшээлдээ оруулах далд сонирхол байдаг бөгөөд энэ хоёр улсын аль алинд нь Монголыг нэгтгэх сонирхолгүй АНУ –аас Монголруу чиглэсэн бодлого бий. Америкийн хувьд дэлхийд ноёрхогч бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Европын орнуудын ашиг сонирхолтой нийцүүлж газарзүйн байрлалын хувьд ашигтай Монгол орныг хараанаасаа алдалгүй дэлхийн тавцанд тоглолт хийдэг. Гурван том гүрний ашиг сонирхол үйлчилдэг Монгол Улсыг газарзүйн байрлалынх нь хувьд Хойд Солонгосоос ч илүүтэй олон улсын анхаарлыг татдаг тухай олон улс судлаачид онцолдог.
Аливаа улс гүрнийг өөрийн улсын эрхшээлд оруулахын тулд хагалан бутаргах хэд хэдэн боломж байдаг тухай дэлхийн түүхэнд бий. Үндэстэн ястнаар нь, шашин шүтлэгээр хагалан бутаргах аргаас аль алиныг нь монголд хэрэгжүүлэх боломжгүй учир “Нам”-аар хагалан, талцуулах арга замыг улсын эрхшээлдээ оруулагчид сонгоод буй. Учир нь үндэсний үзлээр бутаргах гэхээр олон ястантай. Хүн амын хувьд цөөн. Шашин шүтлэгээр бутаргах гэхээр буддын шашин голлосон. Гэтэл монголын шашин төвтэй иргэд Богд хаант төрийн үе шиг хэт гүн бат итгэхээ больсон. Социализмын нөлөөгөөр хүн амын дунд шашины үзэл суларч дөнгөж итгэл үнэмшлийн хэлбэрээр хандах болсон. Тиймээс лалын шашинт орнууд шиг хагалан бутаргах боломжгүй юм. Харин улс төрийн арга буюу 1990 оноос хойш бий болсон өдгөө 30 дахь жилдээ хэрэгжиж байгаа “нам”-аар бутаргах арга өдгөө маш хурдтай хэрэгжиж буй.
Дорно Африкт оршдог Бүгд Найрамдах Кени Улсыг 2009 онд намаар нь талцуулан бутаргасан бодит түүх бий. Сонгуулийн дараа намын гишүүд нь нэг нэгнээ хөнөөсөн байдаг. Уг асуудлыг олон улсын эрүүгийн Гагийн шүүхээс өдгөө ч шалгасаар...
Энэ аргыг МУ-д хэрэгжүүлэх боломжтойг дэлхийн гүрнүүд анзаарсан хэрэг. Тиймээс 2008 оны 7-р сарын 1-ны өдрөөс хойш уг санаа идэвхижиж эхэлсэн. Монголчуудад “баячууд” буюу “феодалууд” монголыг сүйрүүлж байна гэх санааг ядуу иргэдийн сэтгэлгээнд гүн бат суулгаж эхэлсэн юм. Яг энэ аргаар 100 жилийн өмнө Монголд хувьсгал хийж байсаныг дахин хэрэгжүүлж ч байж мэдэхээр.
Харин энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ-аас хараат байдаг сошиаль орчинд хуйлрал үүсгэж хяналтгүйгээр иргэд өөрсдийн үзэл бодлоо дур дураар илэрхийлж нэг нэгнээ хараан зүхэх болсон. Техник технологийн хөгжлийн нөлөөгөөр хүнт бүрт гар утас бий. Тиймээс иргэд МУ-ын Үндсэн хуулийн 16.16-д заасан “... иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй...” гэснээр эрхээ хэт эдэлж бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндэд халдаж эхэлсэн. Энэ давалгаа өдгөө 2017.07.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулиар хязгаарлагдах боломжтой ч саяхан хэрэгжиж эхэлсэн хуулийг цагдаа, прокурор, шүүх байгууллага нь хараахан хэрэглэж дадаагүй байна.
Сошиалд хүн бүр дур зоргоороо ямар нэгэн цэнзүүргүйгээр үзэл бодлоо илэрхийлж хэн нэгнийг доромжлон гүтгэсээр...
Уг аргыг хамгийн их ашиглаж байгаа талбар бол улс төр байна. Намууд хөлсний бичээчидтэй хамтарч, ерөнхийлөгч нь хөлсний бичээчдийг их тэнгэрийн аманд урьж байсан цаг саяхан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сошиаль орчинд идэвхитэй нэгэн. Тэрээр сошиалаар дамжуулж олон мянган иргэдийн зүрх сэтгэлийг татдаг. Харин намууд сошиалаар дамжуулж хагалан бутаргах ажлаа хийж хоёр тийш талцуулсаар... Хөдөө орон нутагт интернэт сүлжээгүй учир намаар талцан бууриа сэлгэх нь илхэн. Тиймээс намаар талцуулж байгаа гадны бодлогыг олон нийт ухаарах цаг нь иржээ. Монголчуудын дунд улстөржилт хэрээс хэтэрч тогтворгүй төрд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Эдийн засаг хямарсаар... иргэд ядуурсаар...Одоо зөвхөн ярьж л сууна.
Б.Ананда