УЛС ТӨР

Прокурорууд ажилласан жилээсээ хамаарч цол нэмнэ

Хуваалцах:
Прокурорууд ажилласан жилээсээ хамаарч цол нэмнэ
  Хууль цаазын “итгэмжит тэргүүн” зөвлөх хэмээн нэрийддэг Прокурорын байгууллагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж наймдугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөгдөхөөр болсон. Энэхүү өөрчлөлт нь цэрэг, цагдаагийн алба хаагчидтай нэгэн адил түвшинд болгочихлоо хэмээн зарим прокурорууд цухалдах болжээ. Тодруулбал, өмнө нь прокурорын албан хаагчид ур чадвар болон ажилласан жилээсээ хамаарч нэгээс гурван таван хошуутай байдаг байсан. Гэтэл одоо 1-5 жил ажиллавал нэг таван хошуутай, 5-6 жил ажиллавал хоёр таван хошуу гэх зэргээр 5-6 таван хошуутай болохоор болжээ. Энэ нь ажилласан жилээсээ хамаарч дэслэгчээс хурандаа хүртэлх цолыг прокурорын албан хаагчдад өгөхөөр болсон байна. Нэг үгээр прокурорын албан хаагчид цагдаагийн зэрэг дэвтэй төстэй цолтой болох гэнэ. Түүнчлэн үүнээс үүдэн прокурорын албан хаагчид “хагаралдахад” хүрч магадгүй. Учир нь 2013 оноос хойш прокурорын байгууллагад цагдаагийн алба хаагчид ихээр орсонтой холбоотойгоор ийнхүү өөрчлөлт орох боллоо гэж үндсэн прокурорууд үзэж байгаа аж. Энэхүү өөрчлөлтөнд “Прокурорын байгууллагад олноороо орж ирсэн мөрдөн байцаагч нараас болж манай байгууллагын нэр хүнд уналаа, хэрэг хянан шийдвэрлэх тогтоол дандаа буруутгах талыг барих боллоо” гэх зэргээр дургүйцэж байгаагаа зарим албан хаагчид илэрхийлж байгаа. Угтаа бол прокурорын байгууллага хэрэг хянан шийдвэрлэхдээ цагаатгах болон буруутгах гэсэн хоёр талын ижил тэгш баримталж авч үзэх зохилдолгоо үгүй болж ихэнхдээ буруутгах талыг барих болсон хэмээн үзэгсэд ч цөөнгүй байна. Иймд прокурорын байгууллагад шургасан мөрдөн байцаагч нарыг болон энэхүү өөрчлөлтийг эргүүлэн татах хэрэгтэй хэмээн үндсэн прокурорын албан хаагчид үзэж байгаа юм. Б.Учрал  

Хуваалцах:
2Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

visit site 2018-02-27 04:11:43

I just want to say I'm all new to blogging and site-building and seriously loved you're web page. More than likely I’m likely to bookmark your blog post . You surely have incredible articles and reviews. Thanks for revealing your web site.

2017-08-09 13:34:33

Цагдаажсан прокурор удахгүй цагдаажсан шүүхтэй болно

Ок 2017-08-09 12:37:13

Мөрдөн байцаагч цагдаа нарыг прокурорын байгууллагаас гаргах хэрэгтэй харин эвдрээгүй эрх зүйч нарыг анхнаас нь зөв сургаж авсан нь дээр

2017-08-09 09:46:52

Хэдэн үг зөв бичиж чадахгүй цагдаа нараар заалгалаа юу битгий инээд хүргээд байгаарай

Би 2017-08-09 07:24:40

Прокурорын үндсэн анги гэж хаана ч байхгүй юугаа ч мэдэхгүй энд тэндхийн эрх зүйч нар цагдаагийн алба хаагчдаар А заалгаж нэг юм ажилдаа дадлагаждаг шдээ яс юман дээр

Зочин
Сэтгэгдэл бичих