Халаасны хулгайчдыг хазаарлаж чадсан “Зөрчлийн хууль”

Хуваалцах:
Халаасны хулгайчдыг хазаарлаж чадсан “Зөрчлийн хууль”
Нийслэлийн тодорхой хэдэн автобусны буудлуудад “урт гартнууд” ажилладаг. Ядуу буурай орны зовлон юм хойно гадаадаас ирсэн зочид төлөөлөгчиддөө ч энэ тухай урьдчилан сануулна. Тэр бүү хэл онгоцны буудалд буумагц эд зүйлсээ алдсан олимпийн тамирчид хүртэл цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Гадны жуулчдыг “сэгсрээд” явуулчихдаг монгол зан бий гэж ч хошигнодог болж. Хүний хөлс, хөдөлмөрийг шингээсэн үнэт зүйлсийг нүд эрмэхийн зуурт өөрийн болгодог тэднийг тив алгасаж хулгай хийдэг сүлжээ үүсгэсэн гэх. Импортын брэндийг захын үнээр худалдаалдаг бүлэг наймаа цахим орчинд хүчээ авсан. Тэднийг хулгай хийж Монголчууддаа брэнд эдлүүлж байгааг энгийн иргэд хэрхэн таамаглаж мэдэхэв. 2000 оны эхээр хулгай хийсэн этгээд хэдий бага хохирол учруулсан ч 10 жилийн ял авсан тухай хуульчдын иш татдаг сонгодог жишээ бий. Үнэн хэрэгтээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн 145 дугаар заалтаар “давтан” гэсэн үндэслэлээр 6950 төгрөг, 60 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдүүд өдгөө 5 гаруй жилийг өргөст торны цаана өнгөрөөж байгаа. Хүний эрхийн хуульч хулгайчдын толгойг илж байжээ ичинноров зурган илэрцүүд Үүнийг хүний эрхийн хуульч хэмээн өөрийгөө өргөмжилсөн эрх зүйч М.Ичинноров эсэргүүцэж ярьснаар тухайн үед батлагдсан эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан нь “... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц хохирол учруулаагүй бол хорих ялаар шийтгүүлэхгүй... ”  гэх заалт аж. Түүний хүний эрх ярьж тэмцсэн энэхүү ганцхан заалтын сөрөг үр дагаврыг урт гартнууд ашиглаж өдгөө хулгайчдын ажиллагаа цэцэглэж буй. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй буюу 100 мянган төгрөг, түүнтэй дүүцэхүйц эд хөрөнгөө алдвал иргэн өөрөө л хохироод үлдэнэ. Харин хулгайсан хулгайч 10-20 мянган төгрөгний торгууль төлөөд л гэм зэмгүй үлдэнэ. Тэднийг буруутгах, яллах, шийтгэх ямар нэгэн боломж ч тэр үед байгаагүй аж. Тиймээс сүүлийн хэдэн жил халаасны хулгайчид дураараа жиргэж, дунд чөмгөөрөө наргиж байсан бол  энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулиар хазаарлаж чаджээ. Тус хуулинд 300 нэгж буюу 300 мянга хүртлэх төгрөгийн хулгай хийсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэхээр тусгасан юм. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 8.6.1-д заасанчлан “ ...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна...” гэсний дагуу ял оноож эхэлжээ. Хэдий хууль батлагдаад сар гаруйн хугацаа өнгөрсөн ч халаасны хулгай 34 хувиар буурсан гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллэж байна. Ямартай ч олон жил Монголчуудад хор уршигтай байсан М.Ичинноров эрх зүйчийн балаг ингэж дуусгавар болжээ. Т.Цолмонсайхан    

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих