Ухаалаг гар утас, Ipad-ний хэрэглээ орчин үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйг өөрчлөн, бүхэлдээ донтуулж байна. Эцэг эхчүүд ч мөн гар утасаа оролдож байгаад үр хүүхдээ анзааралгүй эндүүлсэн тохиолдол дэлхий нийтэд цөөнгүй аж. Үүнтэй холбоотойгоор нэгэн хүү ээжийгээ утасаар тоглуулсангүй хэмээн зодож буй бичлиг олон нийтийн сүлжээнд цацагджээ.
"Apple" компанийг үүсгэн байгуулсан Стив Жобс хүүхдүүдийнхээ гар утасны хэрэглээг бүрэн хориглож байсан удаатай.
Тэрээр үүнээс үүдэх хор нөлөөг ч мөн мэдэж байсан нь тодорхой юм. Тиймээс тэрээр хүүхдүүдтэйгээ аль болох хамт тоглож, цагийг хамт өнгөрөөхийг зөвөлдөг байжээ.
Түүнчлэн ухаалаг утас хэт хэрэглэсэнээс болж бяцхан хүү тархины хорт хавдартай болсон ч тохиолдол гарсан байна. Хүүгийн эцэг эх санхүүгийн боломжтой хүмүүс тулдаа эмчилүүлж чадсан гэнэ. Хэдий эмчлүүлсэн ч хүүгийн эрүүл мэнд хуучин шигээ байж чадаагүй бөгөөд дархлаа нь байнга сулардаг аж.
Тиймээс хүүхдийнхээ ухаалаг утасны хэрэглээг хязгаарлаж аль болох цэвэр агаарт гарч, эвлүүлдэг тоглоомоор тоглуулж байх хэрэгтэй.
[embed][/embed]
Б.Учрал