Арваадхан хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Иймд зуны гурван сарыг зуны байшиндаа өнгөрүүлсэн айлууд зуслангаасаа нүүдэг.
Хэрэглэгч та зуслангийн байшин, байр сууцандаа тодорхой хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй болсон бол харьяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгөөрэй.
Цахилгаанаа түр салгуулснаар эзэнгүй байсан ч сар бүр тооцогддог суурь хураамжийн 2200, хогны хураамжийн 2500, телевизийн хураамжийн 1100 төгрөгийн төлбөрүүдийг тооцуулахгүй байх боломжтой.
Дараа хавар цахилгаан хэрэглээгээ сэргээлгэх дуудлагыг мөн дээрх байдлаар өгнө.
Хэрвээ та аль ч улиралд зуслангийн байшин, байр сууцандаа байнга амьдрахгүй ч ирж очдог, цахилгаанаар тогтмол хангагдаж байгаа бол гэрээнд заагдсан хугацаанд сар бүр тоолуурын заалтаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон 70047004 утсаар өгөх эсвэл тоолуурын заалт авах эрх бүхий ажилтныг цахилгааны щит, тоолуурт үзлэг, шалгалт хийх, заалт авах боломжоор хангах үүргийг хүлээнэ гэж Эрчим хүчний зохицуулах хороо зөвлөж байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний орлого цуглуулах үйл ажиллагаандаа төлбөр төлөлтийн орчин үеийн бүх хэлбэрийг ашиглаж байна. Тиймээс хэрэглэгч та төлбөрөө гэрээт хугацаандаа багтаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудад бэлнээр төлж болохоос гадна, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ
http://my.tog.mn, банкны биллинг, и-биллинг, интернэт болон мобайл банк, АТМ, ТҮЦ машиныг ашиглан бэлэн бусаар хийх боломжтой хэмээн Улаанбаатар Цахилгаан түгээх компани ТӨХК-иас мэдээлж байна.