МЭДЭЭМОНГОЛДООСПОРТ

Пүрэвдоржийн Орхон цэргийн дэлхийн аварга боллоо.

Хуваалцах:
Пүрэвдоржийн Орхон цэргийн дэлхийн аварга боллоо.
32 дахь удаагаа зохиогдож буй цэргийн ДАШТ Литва улсын Клайпеда хотод болж байна. Энэхүү тэмцээнээс ОУХМ Пүрэвдоржийн Орхон Беларусь, АНУ, Украйны бөхчүүдийг цэвэр ялж алтан медаль хүртлээ.  Ингэснээр тэр цэргийн ДАШТ – д түрүүлсэн 6 дахь бөх болж байна. Түүнээс  өмнө МУГТ Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Г.Отгонжаргал нар түрүүлж байсан. Пүрэвдоржийн Орхоны хувьд тус тэмцээнээс  2014 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ. Энэ жилийн хувьд П.Орхон 7 дахь медалиа хүртэж байгаа юм. Тэрээр УАШТ, оюутны УАШТ, Мадридын гранпри, Mongolia open, Польшийн нээлттэй тэмцээн, Иван Ярыгиний Алтан гранпри дэвжээнүүдээс медаль хүртсэн нийлээдгүй ололт амжилттай жил болж байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих